Монголчууд бид шинэ Ерөнхийлөгчөө сонгоод удаагүй байна. Сонгуультай зэрэгцэн цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож, улмаар сүүлийн 24 цагт 1460 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 70482 болж нэмэгдлээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 10 хүн нас баржээ.
Эрүүл мэндийн яамнаас вакцинд хамрагдсан иргэд гурав хоног гам барихыг зайлшгүй анхаарах, бүрэн тунд хамрагдсан иргэд 14 хоногийн гам барьж халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэйг зөвлөж байгаа. Улс орны нөхцөл байдал хүндэрч, өдөрт 10 хүн үхээд байхад Засгийн газар таг чиг, нам гүм.
Цар тахлын нөхцөл байдал ийнхүү хүндэрч байхад МАН-ынхан арай Төрийн эрхийг 100 хувь мэдэлдээ авсны баярыг хийгээд амралт хэсээд, алга болчихоогүй биз дээ?
Өнөөдөр эмнэлгийн байгууллагад 7100 орчим иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4000 орчим нь хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд байна.Мөн гэрийн хяналтад 7264 хүн байна. Нас баралт өндөр байгаа энэ цаг үед Засгийн газар шуурхай хуралдаж ажлаа хийхийг ард иргэд бид чинь НҮДЭЭ ШИРГЭТЭЛ, ЧИХЭЭ СОРТОЙТОЛ хүлээж сууна.