“U Film”-ийг үүсгэн байгуулж, кино компани удирдах болсон тэрээр сүүлийн жилүүдэд гоолиг болж, залуу насны гоо сайхнаа буцааж авсан.
Хэд хэдэн кино хийж, чамлахааргүй ашиг орлого олсон түүнийг хүмүүс маш нээлттэй, цагаан цайлган сэтгэлтэй гэдгийг мэддэг. Харин тэрээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би нээлттэй хүн. Гэхдээ асуудал бэрхшээлээ хэнд ч ярьдаггүй. Ёстой эцсийн мөчид л эгч нартаа, найз нартаа ярих нь бий. Хүмүүс намайг байнга инээсэн, жаргалтай хүүхэн гэж боддог байх. Гэвч би ингэж инээхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөдөг. Хүн л юм чинь төрөл бүрийн л асуудалтай учирна. Аль болох зовлонгоо нууж жаргалаа ил гаргахыг хичээдэг дээ” гэжээ.