Өнөө цаг үеийн загварын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болж яваа С.Сарнайг “Яг түүн шиг” шоуны анхны оролцогчдын нэг гэдгээр хүмүүс илүүтэй мэдэх болов уу.
Түүнийг бас ч чамгүй сайн дуучин хэмээн дэмжин суусан хүн ч цөөнгүй биз ээ. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч түүний тайзнаа үзүүлсэн амжилт чамгүй их. Тухайлбал тэрбээр 2014 он Азийн “Star model”-иор шалгарч, “Miss world next top model” тэмцээний “Miss Internet” шагналыг хүртсэн юм. Ийн загварын тайзнаа гялалзаж яваа сайхан бүсгүй маань 2017 оноос бизнест хөл тавьж, өөрийн нэрийн брэнд болох “Monroze” дэлгүүрээ нээгээд буй.
Тэгвэл тэрээр цагдаагийн тухай өгүүлсэн “95 хувь” олон ангит уран сайхны кинонд тоглож байгаа аж. Түүнд цагдаа хувцас зохисон гэж ванлий