Монголын зохиолын дууны ертөнцөд цахиур хагалж яваа дуучин бол Э.Чулуунчимэг. Өөрийн гэсэн сонсогч фенүүдтэй тэрээр хувийн бизнес эхлүүлж, нэрийн дэлгүүрээ нээжээ.
“Зүгээр инээмсэглэ” хит дуугаараа олныг байлдан дагуулж явсан тэрээр “Smile beauty” нэртэй дэлгүүрээрээ бэлэн хувцас, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах аж.
Түүний дэлгүүрийн нээлт зуны дунд сарын шинийн 3-нд буюу өнгөрөгч ням гаригт болсон байна. Дэлгүүрийн нээлтэд дуучин бүсгүйн найзууд болох олны танил бүсгүйчүүд ирж баяр хүргэн, анхны худалдан авалтыг хийж, найздаа орлого оруулжээ.
Цар тахлын хүнд хэцүү энэ цаг нөхцөлд урлагийн салбараас бизнесийн салбар луу хөрвөсөн дуучин бүсгүйд баяр хүргэж, ашиг орлого арвин дүүрэн байхыг ерөөе.в