Зуны дунд сарын шинийн 3-ний билэгт сайн өдөр өчигдөр боллоо. Энэ өдөр жүжигчин, дуучин, нэвтрүүлэгч Ч.Ундрал бяцхан охиныхоо сэвлэг даахийг үргээжээ.
Тэрээр өөрөөсөө 10-аад насаар Д.Даваа гэх залуутай гэр бүл зохиож, Дагийнаа хэмээх охинтой болсон. Хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байх дургүй жүжигчин бүсгүй энэ амьдралдаа сэтгэл хангалуун явдаг гэнэ лээ. Учир нь Д.Даваа Ч.Ундралын хүү Б.Хабултай төрсөн эцгээс нь илүү ойр дотно ханддаг бөгөөд өөрийнхөө охиноос дутахгүй хайрладаг гэдэг.
Б.Хабулын төрсөн аав нь “Херо” энтертайментийн найруулагч Б.Баатар юм. Тэрээр УИХ-ын гишүүн П.Анужинтай удаан хугацаанд нэр холбогдсны эцэст “Торгоны зам”-ын Гантөмөрийн бага охинтой дэр нэгтгэж, Б.Хабул хүүгээ дүүтэй болгосон.