“Шүүдэр дундуур”, “Приусны босс”, “Хуримын даашинзтай бүсгүй”, “Hi honey” зэрэг киногоор олонд танигдсан залуу жүжигчин Б.Батмаа сар орчмын өмнө анхны дуугаа гаргаж, өөр нэгэн өнгө төрхийг үзэгчдэд хүргэсэн юм.
Өөрийн гэсэн үзэл баримтлалтай тэрээр өөрийнхөө талаар нэгэн хэвлэлд ийнхүү ярьжээ.
Тэрээр “Би аливаад тууштай, үнэнч, хэлсэн ярьсандаа байхыг хүсдэг. Мөн чадахгүй мэдэхгүй зүйлээ ам бардам ярих дургүй. Дуртай, дургүй зүйлээ мэддэг. Баярлаж, гомдохоо мэддэг. Ер нь өөрийгөө сайн мэддэг, өөртөө үнэнч хүн. Мөн өөрийн зүгээс зөв байх сан гэж хичээдэг. Тухайлбал, цахим орчинд сөрөг зүйл бичихгүй, уурлаж бухимдсанаа гаргахгүй байхыг боддог. Харин өөрийн гоо сайхны хувьд дээр хэлсэнчлэн өөртөө үнэнч хандахыг эрмэлздэг. Юу ч болсон байсан нүүрээ цэвэрлээд унтана гэдэг ч юм уу өөртөө хандаж байгаа байдлаа зөв байлгахыг хүсдэг” гэсэн байна.
Түүний хувьд гоо сайхан, авъяасаараа сүүлийн үед олны анхааралд өртөх болсон.