Монголын хошин урлагт өнгө нэмж яваа бүлэг бол комедианчид. Тэдний томоохон төлөөллүүдийн нэг “хар” Төөгөө өөрийнхөө “хөдөөний” буюу байгалиараа төрхөө ил гаргажээ.
Тэрээр өөрийн гэргий болон “оддын” хөтлөгч Ууганаа, “жааз” дуучин Наагий нарынхаа гэр бүлтэй хамт баруун аймгуудаар аялж, соёлыг түгээж яваа. Өчигдөр Баян-Өлгий аймгийн Олон нуурын хөндийд хүрсэн тэд монгол дээр хувцасаар гоёж, лайв хийсэн байна.
Мөн хүүхэд цагийнхаа дурсамжийг сэргээж аав нарынхаа ороож татдаг байсан дүнсэн тамхийг ороож байгаагаа өөрсдийн цахим хуудаснаа нийтлэжээ. Хэрэв тэд хөдөөний залуус байсан бол ийм байх нээ.