Азийн топ модель, загвар өмсөгч О.Билгүүн саяхан короновирусын халдвар аваад, эдгэрчээ. Тэрээр халдварын үед найзуудынхаа чанарыг таньсан гэнэ шүү.
Энэ тухайгаа “Яг ковид тусчихаар нөгөө мянган найзууд групп, мессэж дээр л “Биеэ бодоорой” гэж хэлээд л алга болдог юм байна лээ. Уухаараа мянгаараа гараад ирнэ. Тэр олон найзаас жинхэнэ хэдхэн нь л утасдаж, санаа тавьж ус, хүнс, эм тариа дөхүүлж өгөх талаар ярьж, зөвлөгөө өгч санаа тавьдаг. Зарим нь гуйхад хүртэл “Ок одоо орлоо” гэж хэлээд мурьдаг юм байна лээ. Бодвол шижиглэж байгаа юм байлгүй, үххссэн.
Та нарт “Чи хуурамч” дууг зориулъя. Гэр бүлээ л тултал хайрла.Тэд л чиний жинхэнэ туслагч, хайрлагч, чи хэнийг ч хүлээх хэрэггүй бас өөр юу ч чамд хэрэггүй гэдгийг мэдэрсэн” хэмээн бичжээ.