Монголын парламентэд ногоон гэрлээр очсон хүн бол олноо “Шарк” нэрээр танигдсан Г.Амартүвшин гишүүн. Их зохиолч Б.Ренчингийн удам угсааг залгаж яваа тэрээр бусад гишүүдээ бодвол илүү залуу сэтгэлгээтэй, сошиалд идэвхитэй, иргэд олон нийтийн асуудлыг сошиалаар санал асуулга авч бодитоор шийддэг гэдэгт маргах хүн үгүй биз.
Түүнийг нэр дэвших үед хоёр иргэншилтэй, гадаад монгол хоёр эхнэртэй зэргээр өрсөлдөгчид нь “баалж” байв. Харин мань хүн барагтаа зүйлд барьц алддаггүй гэдгээ харуулж, олон нийтэд өөрийгөө ойлгуулж чадсан. Тэгвэл түүний хувийн хаяг руу зарим үзэл бодол нийлдэггүй нөхдүүд халддаг болсон байна.
Энэ талаараа “Инстграм бол миний хувийн аккаунт шүү. Над руу элдвээр доромжилж дайрч байгаа нөхдийг кайфтай блок хийж байгаа шүү.Улс төржмөөр байгаа нөхөд Фэйсбүүк руу ороорой” гэжээ.