Монголын зохиолын дууны ертөнцөд өөр өөрийн зам мөртэй, өөр өөрийн амжилттай яваа дуучид бол Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг нар.
Нэгэн цагт өвөр түрийндээ орж, өөрөөсөө илүү нэгэндээ итгэж явсан тэд нэг өдөр Э.Чулуунчимэгийн экс нөхрөөс болж нөхөрлөлдөө цэг тавьсан. Өдгөө тайз дэлгэцийн уран бүтээлд нүүр тулж тааралддаг тэдний харилцаа зүс таних хүмүүсийн хэмжээнд хүрсэн.
Өстөн дайсан байя гэвч өөдөсхөн бяцхан үрс нь тэднийг “зөөлөлдөг” биз. Тэгвэл эрт цагийн найзууд өдгөө өөр өөрсдийнхөөрөө амьдралаас авах аз жаргалыг эдэлж явна.
30 насны босго хүртлээ ганц бие бүсгүйн амьдралаар гунхаж явсан дуучин Х.Мөнгөнцэцэг ханийнхаа халамжинд бөмбөрч, дэрсхэн өсч яваа хүүхдүүдээ тойруулан, хоол цайны ажилд дарагдсан шигээ гэр бүлийн амьдралаас аз жаргалыг мэдэрч явна.
Харин түүний экс найз, дуучин Э.Чулуунчимэг уран бүтээлээс илүү шинэхэн эхлүүлсэн бизнесээсээ таашаал авч, бие даасан хүчирхэг эмэгтэйн мэдрэмжээсээ аз жаргалыг мэдэрч буй харагддаг.
Тэр мэдээж дахин амьдрал зохиосон. Гэхдээ энэ амьдралаа олны нүдэнд өртүүлэхгүйн тулд, Улсын начин хань ижлээ бусдаас нууж явдаг болсон байна лээ.