The Wasabies хамтлаг нь Францын Star Academy шоуны монгол хувилбар болох Боловсрол телевизээс зохион байгуулсан Оддын Академи реалити шоунаас төрөн гарсан охидын хамтлаг билээ.
Тэгвэл хамтлагийн хамгийн baby царайтай гэгдэх Э.Аминхүслэн өнөөдөр өглөө төрж, анхны үрийн зулайгаа үнэрлэлээ. 20 насандаа ээж болж буй түүний нөхөр нь Шихихутаг дээд сургуулийг энэ жил дүүргэж буй үе тэнгийн залуу юм.
Дуучин бүсгүйг хадмууд нь албан ёсоор бэр гуйж, гэртээ авчирсан.
Охидын хамтлаг нь 2018 оны 4-р сарын 5-нд Girls Generation дуугаараа уран бүтээлийн гараагаа хийсэн бөгөөд дараа нь Ү-гүй, Bestie , Love # 1, Toy, Run away зэрэг дуунуудаа гаргасан билээ.
The wasabies хамтлаг нь анх Буяндулам, Энхгэрэл, Аминхүслэн, Анужин, Ангелина гэсэн таван гишүүнээс бүрдсэн ч хамтлагийн гишүүн Ангелина бие даасан уран бүтээлээ хийхээр хамтлагаасаа гарсан.