Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хэргийг дахин хэлэлцүүлнэ
Папарацци

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хэргийг дахин хэлэлцүүлнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/18/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ олгуулж, албан тушаалаа урвуулсан хэрэгт ял шийтгүүлсэн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хэлэлцэнэ.

Б.Ундармаагийн хувьд хамаарал бүхий “Доктор МЭИК” компанидаа дээрх сангаас 700 сая төгрөг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан хэрэгт холбогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны наймдугаар сарын 10-нд “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцсон юм. Улмаар нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жил хасаж, хоёр жил зургаан сар хорих ял ногдуулсан билээ.

Анхан шатны шүүхээс оноосон уг ялыг Б.Ундармаа болон түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нар хүндэдсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 22-нд хянан хэлэлцэж, хорих ялыг нь өөрчлөн, 40 сая төгрөгөөр торгохоор болсон. Ингэж өөрчилсөн нь Б.Ундармаагийн эрүүл мэндийн байдалтай холбоотой, гурван ч удаа хүнд мэс засалд орсон, улсад учруулсан хохирлоо төлсөн, зээлийн хүүг нь ч барагдуулсан, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд ч, анхан шатны шүүх хурлын үеэр ч хүлээн зөвшөөрсөн гэх зэргийг нь харгалзан үзсэнээс болсон байдаг.

Харин давж заалдах шатны хуралд оролцсон гурван шүүгчийн нэг нь тусгайлсан санал гаргаж, торгох ял оноохыг эсэргүүцэж байсан гэдэг. Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны хурлын үеэр нэг шүүгчийнх нь гаргасан тусгайлсан саналыг ч хянан үзсэн юм. Уг нь хяналтын прокурор нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх ёстой хэмээн давж заалдах шатны шүүхийн магадлалд эсэргүүцэл бичсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалтай, Б.Ундармаад холбогдох 8 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.