Жилийн жилд хоёр эхнэртэй болох хуулийн талаар сошиалд сэвэгддэг. Тэгвэл уг “сэвээ”-ний талаар МУГЖ М.Баярмагнай өөрийн цахим хуудаснаа “Хоёр эхнэртэй болвол хоёр хадам аавтай болно. Хадам аавууд хуулиа дагавал дөрвөн хадам ээжтэй болно шдээ, нөхдөө.
Араа мэдэж ангалзаарай” гэжээ.
М.Баярмагнайн гэргийг Нарантунгалаг гэдэг. Үеийнхэн дундаа хөөрхөн сайхнаараа гайхагддаг. Харин гавьяат жүжигчний хувьд халамжтай сайн аав гэж ойр дотныхон нь дүгнэдэг юм билээ. Тэд хоёр хүү, нэг охинтой.