МХЕГ-ын Боловсрол, Соёлын хяналтын хэлтэс “Тогтвортой Хөгжлийн Боловсрол-II” төслийн санхүүжилтээр цахим сургалтын студи тохижуулан ашиглалтанд орууллаа.
Цахим сургалтын студийг ашигласнаар байгууллага, аж ахуйн нэгжид зориулсан сургалт явуулж, мэдлэг мэдээллийг цаг алдалгүй хүргэх, Улсын байцаагчид шинэ нөхцөл байдалтай уялдуулан хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх шинэ арга зүйд суралцах, мэдлэг бүтээх, харилцан туршлага солилцох таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Тогтвортой Хөгжлийн Боловсрол” төслийн II үе шат Монгол Улсад амжилттай хэрэгжиж байна. МХЕГ нь тус төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллага бөгөөд Монгол Улсын Алсын хараа 2050-ын зорилтын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, дижитал шилжилтийн шинэ арга зүйг нэвтрүүлэн ажиллаж байна.