Оддын хөтлөгч, шоу бизнесмэн, жүжигчин Анхааг танихгүй хүн ховор. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдойн дүрийг бүтээсэн МУГЖ алиалагч Б.Содном агсны ач хүү тэрээр өдгөө MCS группын Ж.Оджаргалын нагац дүү Дөлгөөнтэй гэр бүл болж хоёр ч хүүхдийн аав болсон. Тэдний бал сарын аялал Европт болж байсан.
30 нас хол давсан үедээ гэр бүлийн аз жаргалыг амталсан учир хэн бүхнээс илүү гэр бүлдээ хайртай байдаг аж.
Эхнэр Дөлгөөний хувьд ч ялгаагүй, хайж хайж олсон хайрт минь хэмээн нөхрөө найз нөхөддөө магтдаг. А.Дөлгөөн өмнө нь “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж сүй тавьж байжээ.
Гэвч хуримлахаасаа өмнө хоёр тийш болж байсан юм билээ.