Холливудын одод гэхээр булчин шөрмөс нь зангирсан догь эрчүүд төсөөлөгддөг үү. Тэгвэл Монголын жүжигчид дунд ч Холливудын тулаант киноны оддоос дутахгүй булчинлаг, бялдар сайтай залуус цөөнгүй.
Тэр дундаас УДЭТ-ийн жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Эби онцгойрдог. Тэрээр 200 кг-ыг шахдаг гэдгээрээ алдартай. Бие хаа царай зүс, ур чадвараараа онцгойрдог тэрээр сүүлийн үед кино хийдэг болсон.
Түүний хийсэн кинонууд олон улсын наадамд ч амжилттай оролцдог. Урлаг, улс төр, бизнесийн салбарынхны дунд болсон Пауэрлифтингийн тэмцээнд тэрээр хэвтээгээс 180 кг шахаж алтан медалийн эзэн болж байсан түүхтэй.