Цахим ертөнцөд авч буй хандалтаараа дуулиан тарьдаг байсан О.Осоржамаа хэсэг хугацаанд нам гүм амьдарч байв. Тэгвэл come back хийж, эргэн сошиалд гарч иржээ. Ингэхдээ тэрээр “Залуусаа хөл хорио гээд залхуурч хэвтэж байхаар босоод ажил хий. Хөдөлмөр хүнийг бүтээдэг.
Миний хөдөлмөр миний амьдралыг бүтээж байна” хэмээн өөрийн цахим хуудастаа мэдэгдээд пүүз гутал сурталчилж эхэлсэн байна.
Түүний хувьд төрсөн ээж нь өсгөхөөс татгалзсан учир хамаатны эгч Оюунчимэгтээ өргүүлж, хүүхдэ насандаа хүнд хэцүүг амьдралаараа туулсан гэдэг. Багаасаа хөдөөний айлуудад туслаад л наадам болохоор хурдан морь унаж яваад хүүхэд насаа өнгөрүүлжээ. Сүүлд Өвөрхангай аймгийн Хархорин суманд есдүгээр ангиа төгсөөд МСҮТ-д элсэн суралцаж тогоочийн мэргэжил эзэмшсэн байна. Гэвч Өвөрхангайд ажил олдохгүй болохоор нь Улаанбаатар хот руу ирсэн аж. Түүнийг анх Улаанбаатарт ирэхэд ямар орчин угтсан тухайгаа нэгэн ярилцлаганд “Энд надад тусалж дэмжих хамаатан садан байхгүй. Зөвхөн өөртөө л найдахаас биш өөр хэн нэгэн надад туслах болов уу гэсэн горьдлого байгаагүй.
Идэх хоолтой амьдрахын тулд хөдөлмөрлөх шаардлага тулгарч байгаа юм. Эхэндээ учраа олохгүй, ажил ч олдохгүй хэцүү байсан.
Хархорин зах дээр хуушуур зарлаа, дараа нь хог ухаад баян хүмүүсийн хаясан эд барааг нь угааж цэвэрлээд зарж ч үзсэн. Сүүлд шорлог зардаг байсныг хүмүүс мэдэх байх. Өлсөхгүй амьдрахын тулд юм юм л хийсэн дээ” гэжээ.