Бодибилдингийн спортын дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, “Champ фитнесс” клубийн тамирчин, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг номын хорхо йтнуудын нэг.
Тэрээр өөрөө ном унших дуртай учир фитнесс клубтээ Номын сан нээжээ. Боломжоороо номын сангаа нэмдэг тэрээр өчигдөр дахин номнууд авчээ.
Энэ тухайгаа “Тархи булчин хоёроо хоёуланг нь зэрэг хөгжүүлээрэй. Хүмүүс зам дээр алхах, дугуй жийх зэрэг дасгал хийхдээ гар утсаа байнга оролддог. Ном байвал хүмүүс утсаа оролдохгүй, ном уншдаг нь ажиглагдсан” гэжээ.
Бодибилдингийн спортод гаргасан амжилтаа шинэ оны өмнөхөн төрдөө үнэлүүлсэн тэрбээр Монголын бодибилдингийн тамирчид дундаа гурав дахь, эмэгтэй тамирчдаасаа анхны гавьяат тамирчин юм.