УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн охин Пүрэвжаргал буюу Пушки “Зайсан-2”-ыг амьдралд арай ойрхон гэв. Тэрээр “Зайсан 1 дээр гарж их хотын өнгө зүсийг харлаа. Зайсан 2 ийг лав гүйцэхгүй санагдлаа. Зайсан 2 нь бодит байдлыг илүү тодоор харуулдаг санагдлаа…” гэжээ.
Түүний хэлээд буй Зайсан-2 нь Дарь-Эх цогцолбор юм. Дарь эхийн гэр хороолол дунд боссон бөгөөд иргэд Зайсан-2 гэх нэрийг өгчээ. Дарь эхийн 102 дугаар сургуулиас зүүн тийш, гэр хорооллын замаар янзалж зассан замаар дээш өгсвөл машины зогсоол, талбай бий.
Талбайд машинаа тавиад уулын өөдөө шатаар дээш өгсөнө. Замдаа амарч, суух сандал, зориулалтын талбай ч байна. Зайсанг бодвол шатыг арай ойрхон хийжээ.