Найруулагч Ц.Хүсэлбаатарын охин Х.Баярмааг танихгүй хүн ховор. “Аюултай харилцаа” кинонд тоглож олонд танигдсан тэрээр өдгөө 27 настай ч ганц бие.
Гэр бүлийн амьдралд яараагүй гэдгээ хэлдэг тэрээр гоолиг бие, гоо сайхнаа хэвээр хадгалахын тулд фитнесээр эрчимтэй хичээллэж, эрүүл хоол иддэг.
Бэлтгэлээ ч таслахыг хүсдэггүй гэсэн.
Урлагийн амьдралынхаа тухай тэрээр “Миний хүсдэг, таашаалт амьдрал. Тэгэхээр түүнийхээ шалгуурт тэнцэх, үргэлж гоё, сайхан байх нь миний хариуцлага. Хэчнээн ядарсан ч орой нүүрээ цэвэрлээд, маск тавьчихаад унтдаг.
Өглөө нүүрээ мөсөөр арчих, ус уух гэх мэт энгийн зүйлийг өдөр тутам хийдэг байхад нэг их тээртэй зүйлгүй л дээ. Гэнэтийн зураг авалт, уулзалттай боллоо гэхэд арьс, үс минь үргэлж бэлэн байна. Чи ямар амьдралыг сонгосон түүндээ цаг зав, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Жишээлбэл, би өдөр бүр хийх зүйлээ жагсааж бичнэ. Орой нь хийсэн ажлаа тэмдэглэдэг.
Өдөр бүрийг эмх цэгцтэй өнгөрүүлбэл аливаа асуудалд стресстэх шаардлагагүй болдог” хэмээн ярьсан байдаг.