Жүжигчин Б.Цэцэг коронавирусийн халдвар авч яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтсэн.
Тэрээр “Зургаадугаар сарын 15-наас коронавирусийн шинжилгээг үнэ төлбөртэй авдаг болсон.
Би ойрын хавьтал болсноос долоо хоногийн дараа коронавирусээр өвчилсөнөө мэдсэн. Ойрын хавьтал болсноос хойш нийтдээ 361 мянган төгрөгөөр олон удаагийн пср болон түргэвчилсэн шинжилгээ өгсөн. Би мөнгөтэй тулдаа хувийн эмнэлгүүдэд шинжилгээ өгсөн. Өрхийн эмнэлэг болон дүүргийн эмнэлгүүд шинжилгээ авахдаа мөнгө нэхдэг. Тэгээд хариу нь удаан гардаг. Тэрнээс болж иргэд хүндэрч байна. Ялангуяа жирэмсэн болон хөхүүл ээжүүд өвдөж байна.
Тиймээс цар тахалтай тэмцэхэд зориулж ард иргэдийг хандив өргөөсэй гэж хүсч байна. Мөн шинжилгээний мөнгийг үнэ төлбөргүй аваачээ гэж гуймаар байна”гэв.