Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монголын амжилттай яваа олны танил хүмүүс хэдэн цагт босдог вэ?
Папарацци

Монголын амжилттай яваа олны танил хүмүүс хэдэн цагт босдог вэ?

Эрхэм админBy Эрхэм админ06/23/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өглөө эрт босч ажлаа амжуулдаг хүмүүст амжилт ирдэг. Тэдний жишээг монголын олны танил хүмүүсээр тодотгож байна.

Загвар өмсөгч Ж.Энэрэл


Зураг авалт ихэвчлэн 8 цагаас эхэлдэг. Өглөө 6:00 гэж босоод нэг цаг дасгал, иог хийгээд, хүйтэн шүршүүрт ороод ажилдаа гарна. Очоод нүүр будалт, үс заслаа хийлгээд зураг авалтдаа орно доо. Зураг авалт 17-18 цаг хүртэл үргэлжилдэг. Ихэнхдээ өөр өөр хотод зураг авхуулдаг болохоор тарангуутаа онгоцны буудал яваад, өөр хотод очиж унтаж амраад маргааш нь 6-с эхэлдэг ч юм уу. Хуваарь ерөнхийдөө нэг иймэрхүү, нэлээн шахуу. Харин Берлинд байж таарах үедээ ажлын дараа гэртээ хоол хийж идэх ч юм уу, зурах гэх мэтээр дуртай зүйлсээ хийж, биеэ амраадаг.

“MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин


Өглөөний 06 цагт босдог. Бүтээмжтэй холбоотой санаануудаасаа хуваалцья. Өөрийн хамгийн бүтээмжтэй байдаг өглөөний цагуудад чухал ажлаа амжуулахыг хичээдэг. Хэрвээ гацаад явж өгөхгүй бол өөрийгөө нэг их хүчилдэггүй, орхичхоод дараа нь боломжтой үедээ үргэлжлүүлдэг. Анхаарлаа ихээхэн төвлөрүүлэх ёстой ажилд олон цаг зарцуулсны дараа ямар ч бүтээмжгүй болчихдог. Тиймээс хүнд, хөнгөн ажлуудаа ээлжилж хийвэл зүгээр санагддаг юм. Энэ аргыг “Помодоро техник” гэдэг. 30-45 минут хүнд, хэцүү ажил хийгээд, дараа нь 10-15 минут хөнгөн ажил гэх мэтээр ээлжлээд явахад илүү бүтээмжтэй байдаг.

“Киви” хамтлагийн дуучин Ука


Аль болох эрт босчиход хүссэн зүйлсээ амжуулчихдаг шүү. Тоглолтын үеэр бол цаг бүр ч сайн баримтална. Дотор Укагаа сонсоод, зарим өдөр гараас юм гарахааргүй санагдвал заавал өөрийгөө хүчлэхгүйгээр ар гэрийн ч юм уу, бусад ажлаа амжуулдаг. Тийм үед оффис дээрээ очвол цагийг хий үрсэн болчих гээд байдаг.

ЕрөнхийлөгчХ.Баттулгын хүргэн О.Тэнүүн


Өглөө 6:30-д босоод 8:30 гэхэд ажилдаа ирсэн байдаг. Бүх ажлаа аль болох эрт шахаж, эрт дуусгахыг эрмэлздэг. Өглөөнөөс үдийн цай хүртэл чухал уулзалтуудаа товлож, үдээс хойш байгууллагын дотоод ажилд түлхүү төвлөрдөг. Орой фитнессдээ явж, заримдаа сагс тоглоно. Унтчихаар “юмнаас хоцроод” байгаа юм шиг санагддаг болохоор шөнө 12 цагийн үед унтдаг даа.

Комедиан Төөгөө


Өглөө 7-8 цагт босдог. Ихэнх уулзалтыг үдээс өмнө товлож, зураг авалтуудыг түүнээс хойш тавьдаг. Зураг авалтын цаг тохирно гэдэг олон хүнээс хамааралтай учраас маш сайн төлөвлөхгүй бол цагаасаа хоцрох, хойшлох зэрэг гэнэтийн зүйлс гарна. Уулзалтгүй үедээ өглөө 9 цагт оффис дээрээ ирж ажилладаг. Ингээд үдээс хойшдоо зураг авалтдаа гардаг даа. Орой хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авч, гэртээ хоол идчихээд оройн тоглолтдоо явна. Заримдаа арга хэмжээнүүд хөтлөх, stand-up хийх зэрэг ажлууд гарч ирдэг юм. Хэрэв хөтлөгч хийсэн бол 12-1 цагийн үед гэртээ ирдэг. Шинэ жил дөхсөн арванхоёрдугаар сар бол хамгийн ачаалалтай үе. Өдөрт хэдхэн цагийн нойртой, хоёр, гурван газарт очиж тоглох үе ч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин


Өглөөний 6 цаг 30 минуттай зэрэгцэж босдог. Лондонд байхаас хойш өдрөө мэдээлэл авч эхлүүлдэг дадалтай болсон. 7-8 монгол сонин, онлайнаар The Financial Times, Wall Street Journal-аа эргүүлж тойруулж хараад өдрийн ажилдаа ордог. Уулзалтуудаа гол төлөв 10 цагаас эхлүүлж, 14 цаг хүртэл шахаад дуусгахыг хичээдэг. Үдээс хойш имэйл, бичиж төвлөрөх ажлаа хийнэ. Өглөөний ундаа сайн уугаад өдрийн хоолыг алгасаж, оройн хоолоо эрт идэж заншсан. Ингээд оройн хоолноос хойш ар гэр, бусад зүйлсдээ цаг зарцуулахыг боддог юм. Заримдаа өглөө, заримдаа 16-17 цагийн үед дугуйн бэлтгэл хийдэг. Дулааны улиралд бол гадуур, бусад улиралд гэртээ дугуй унадаг.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.