Монголын рок попын дуучдаас хамгийн хошин мэдрэмжтэй гэгдэх болсон дуучин С.Зоригт удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй бололтой.
Өөрийн цахим хуудаснаа удаан хугацаанд үерхэсэн Оюунтунгалаг бүсгүйнхээ хайранд бөмбөрч, жаргалтай яваа зургаа дэлгэжээ. Тус гэрэл зурагт Оюунтунгалаг бүсгүй давхар бие мэт харагдах аж.
Ямартаа ч, дуучин залуу болон түүний хоолыг насаараа хийхээр сонгогдсон үзэсгэлэнт бүсгүй Оюунтунгалаг нартаа аз жаргалын дээдийг ерөөе.