Монголын кино урлагт өөрийн бүтээлээрээ түүчээлдэг залуус бол “Фантастик”-ынхан. Үндэсний үзэлтэй тэд дараагийн шинэ уран бүтээлийнхээ кино зохиолыг эцэслэн дуусгажээ.
Тус зохиолыг найруулагч Б.Тамир, А.Баттүшиг, Б.Саруулбуян нар хамтран бичжээ. Ингэхдээ тэд монголын түүх судлаач, уран зохиолч нартай хамтарсан байна. Тус кино зохиолын өмнөхтгөл хэсэгт “Өнө мөнх түүхийн эзэд өвгөддөө зориулан бичив. Монгол улс үүрд мөнх мандан бадраг” хэмээн ерөөжээ.
Тус прадокшныхан хойч үедээ монголын түүхийг өвлүүлэн үлдээх, монгол эр хүний зориг зүрх, сэтгэлийн тэнхээг өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулдаг уран бүтээлчид юм.