“Цэцгэн эрхи”, “Ижийтэйгээ байхад” зэрэг шүлгээр болон “Аавдаа хэлэх үг” дуугаар олноо танигдсан О.Ананд хүү өдгөө барилгын салбарт орж, бүтээн байгуулалтын төслийн ерөнхий менежерээр ажиллаж байна.
Тодруулбал, тэрээр Ховд аймагт баригдаж буй “Шүр гарден” хотхоныг барьж буй бөгөөд уг төслийг хариуцан ажиллаж байгаа аж. Түүний хувьд одоогоос гурван жилийн өмнө оюутны дөрөвдүгээр курсэд суралцаж байхдаа МҮОНРТ-ийн бүтээл “Эрт нахиалсан сарнай” кинонд гол дүр бүтээсэн ба аль хэдийн үзэгдчийн хүртээл болсон.
Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр сурч төгссөн.