Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг 1.6 тэрбумын хэргээр шалгагдаж эхэллээ
Папарацци

НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг 1.6 тэрбумын хэргээр шалгагдаж эхэллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/24/20211 сэтгэгдэл3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгал орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлстийн дарга Ж.Ганзориг албан тушаалаа ашиглан бусдаас 1.6 тэрбум төгрөгийг залилсан байж болзошгүй хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон АТГ-т шалгагдаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгал орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлстийн дарга Ж.Ганзориг ажлаа хийж явахдаа иргэн Д.Э-ын ХХК-д торгууль тавьснаар танилцсан байна. Улмаар Арцатын аманд байршилтай эзэмших эрхийн хугацаа нь дууссан нэг га газрыг нэг тэрбум зургаан зуун сая төгрөгөөр тулган шаардахаас наахнуур “дарамтлан” зарахаар болжээ. Ингэхдээ тэрбээр “Миний өөрийн Арцатын аманд байрлалтай нэг га газартай компани байгаа. Одоогоор миний төрсөн дүү Г.Ганхуягийн нэр дээр байгаа боловч захиран зарцуулах эрх нь минийх. Бичиг баримтын хувьд асуудалгүй. Яаралтай зарах шаардлагатай тул худалдаж авч тус болооч. Өөр зарах газрууд ч байгаа.

 

Цаашид барилгын ажлыг чинь хэвийн үргэлжлүүлэхэд ажил албан тушаалаа ашиглан туслалцаа үзүүлэх боломжтой” хэмээн амлалт өгсөн тул иргэн Д.Э аргагүйн эрхэнд эзэмших эрх нь дууссан нэг га газрыг нэг тэрбум зургаан зуун сая төгрөгөөр тооцон, бартераар худалдан авахаар болжээ.

Ингэхдээ иргэн Д.Э нь НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзоригоор дамжуулан төрсөн дүү болох Ж.Ганхуягтай нь хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлийг уншигч танд бүрэн эхээр нь хүргэж байна.

Өөрөөр хэлбэл Арцатын аман дахь эзэмших эрхийн хугацаа нь дууссан нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж тэрхүү 1 600 000 00 төгрөгт

1. Үйлчилгээний зориулалттай 272 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 952 000 000 төгрөгөөр

2. 75.63 м2 талбай бүхий орон сууц /м2-ыг нь 3 300 000 төгрөгөөр тооцсон/

3. Налайх дүүргийн Горхи Тэрэлжид байрлалтай нэг га талбай бүхий аялал жуулчлалын цогцолборыг үл хөдлөх хөрөнгө болон барилгын хамт 600 000 000 төгрөгөөр тооцон дүйцүүлж авахаар талууд тохиролцсон байна.

Гэвч НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг, дүү Ж.Ганхуяг нар амралтын газрыг ажиллуулж чадахгүй байгаа болохоор хэлцлийн 600 000 000 төгрөгөндөө тааруулан баригдаж буй орон сууцнаас байр авахаар тохиролцсон байна. Энэ бол ах дүүс нийлж бизнес эрхлэгчийг “дарамталсан”, “шулсан” эхний тохиолдол.

Өөрөөр хэлбэл хэлсэн ярьснаасаа ах дүүс удаа дараа буцаж, хэлцлээ өөрчилж, удаа дараа иргэнийг гарцаагүй байдалд оруулж хохироосон байж болзошгүй байгаа юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг, дүү Ж.Ганхуяг нартай нь уулзсан. Тэд баримттайгаа ирээгүй ч “иргэн Д.Э-д бид залилуулсан, бид хохирогч” хэмээн хэлж байв. Биднийг хэргийн талаар лавшруулан асуух бүрт Ж.Ганхуяг нь сэтгүүлчдийг худалдагдсан гэх зэргээр илтэд дургүйлхэж, цаашид тайлбар авахад бэрх болсон юм.

Албан тушаалаараа далайлган, төрсөн ах дүүсээрээ нийлж дээрх жишгээр иргэн Д.Э-ыг дахин 80 000 000 төгрөгөөр хохироосон байж болзошгүй баримтыг бид маргааш хүргэх болно.

Бэлтгэсэн А.Баярмаа

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.