Жүжигчин Б.Батмаа “Хуримын даашинзтай бүсгүй”, “Шүүдэр дундуур”, “Приусны босс” цуврал гээд хэд, хэдэн кинонд тоглосон ч олонд танигдсан дүр нь “Приусны босс” киноны тамхичин хүүхний дүр. Багаасаа Дамбо хэмээх хочтой явсан түүнийг одоо ч гэсэн дотны нөхөд тийн хочоор нь дууддаг гэнэ лээ.
Өдгөө 26 настай тэрээр өдгөө Говь-Алтай аймаг аялал хийж яваа харагдана. Эхээс төрсөн, засваргүй хөөрхөн царай, гоолиг бие, өндөр нуруугаараа загварын мисс охидоос ялгарахааргүй харагддаг тэрээр гэгээн бүхнийг үзэгчдэд мэдрүүлэхийн тулд жүжигчин болсон гэдгээ хэлдэг.
Тэрээр уг нь найруулагч мэргэжлээр суралцаж байсан ч, курсынхээ дундуур жүжигчний анги руу “урвасан”. Харахад гэнэн томоогүй мэт харагдаж байгаа ч, хар багаасаа өнчрөл, хагацал түүнийг тойроогүй дайрсан юм билээ.