Монголын хамгийн том бизнесийн групп бол MCS. Салбар салбарт үйл ажиллагаагаа эрхэлдэг тус группын “тулгын гурван чулуу”-ны залуу насны зургийг тус группын гүйцэтгэх захирал “Шарк” Г.Энхтүвшин дэлгэжээ.
Тэрээр “2002.06.24-д анхны шилтэй Кола-ын үйлдвэр маань нээгдэж байжээ. 150-ийн шилтэй ундаа маань олон улсын нэр хүндтэй бүтээгдэхүүнийг Монголчууд дотооддоо үйлдвэрлэсэн анхны бүтээгдэхүүн байсан” хэмээн бичжээ.