Блогчин найзуудын гэр бүл болох дуучин Идэржавхлан, Заяа нар эхнэрүүдтэйгээ баруун таван аймгаар аялж үзэгч фенүүддээ зориулж контент бэлдэж байгаа.
Өдгөө Баян-Өлгий аймгийн 9 давхар хамгийн үнэтэй зочид буудалд амарч байгаагаа тэд илэрхийлж байна. Тэгвэл тус аялалын группын гишүүн жүжигчин З.Онон “Аймар жаргалтай аялж байгаа ч, охидоо санаад хэцүүхэн байна” хэмээн бичжээ. Дуучин П.Идэржавхлан, З.Онон нарын охид өдгөө эмээ өвөө, эгчийнхээ хамт байгаа аж.
Нийслэлд ковидын халдварын тархалт их байгаа нь жүжигчин бүсгүйн санааг чилээхэд хүргээд байгаа бололтой.