Удам дамжсан уран бүтээлч гэгдэг найруулагч Ц.Хүсэлбаатар хоёр хүү, ганц охинтой. Том хүү Я.Учрал нь өдгөө “Түнэр харанхуй” шоуг хийж үзэгчдийн хүндэтгэлийг хүлээгээд буй.
Харин мисс охин Х.Баярмаа нь жүжигчний мэргэжлээрээ ажиллаж буй. Тэрээр аавынхаа найруулсан “Аюултай харилцаа” уран сайхны кинонд тоглож хэр чадварлаг вэ гэдгээ үзэгч түмэнд харуулсан.
Тэгвэл Ц.Хүсэлбаатар найруулагчийн бага хүү Х.Сумъяадорж ээж, эгчийнхээ мэргэжлийг өвлөн жүжигчин болжээ.
Тэрээр эгчийнхээ бичсэн кино зохиолд, аавынхаа найруулгаар дүр бүтээж байгаа гэнэ шүү.