Монголын хошин урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг бол “Шинэ үе” хамтлагийн ахлагч, МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо.
Тэрээр Ганцэцэг хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй ханилж, ээжийгээ дууриасан цэцэг шиг дөрвөн охины аав болсон. Хорин жилийн тэртээ эхнэртэйгээ анх танилцаж байсан жүжигчин залуу өчигдөр танилцсан өдрийнхөө ойн тохиолдуулан эхнэр охиддоо бүгдэд нь баглаа дүүрэн цэцэгсийн баглаа бэлэглэж гэнэтийн бэлэг барьжээ.
Жүжигчин Бооёогийн том охид нь энэ жил оюутан болж АНУ-ийг зорих гэж байгаа гэнэ лээ. Сургалтын төлбөртөө өөрсдийн хувь нэмрээ оруулж, гоо сайхны бүтээгдхүүн худалдан борлуулдаг болсон байна лээ шүү.