Энэ оны тавдугаар сарын 9-нд иргэн Д.Отгонцагаан аравдугаар хорооллын замын голд байдаг зүрхэн сандлыг угааж, будсан юм.
Мөн тэрбээр саяхан хотын төвд байдаг будаг нь халцарсан төгөлдөр хуурыг сэргээн засаж, улаанаар буджээ.
Түүнийг уг бүтээлч хандлагыг матрын арьсаар хийсэн өндөр өсгийт, цүнх тэргүүтнийг Австрали, Японы зах зээлд борлуулж буй О.Оюунцэцэг анзаарч, “OOGII” брэндийн улаан түрийвч бэлэглэсэн байна.
Иргэн Д.Отгонцагаан энэ талаар өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.