Монголын зохиолын дууны ертөнцөд уянгалаг хоолойгоороо тодордог уран бүтээлч бол Р.Дэлгэрмаа. Өдгөө 40 насны босго алхаж яваа тэрээр хамтран дуулагч Д.Хишигбаяртай дэр нэгтгээд удаж буй.
Дундаас нь төрсөн бяцхан хүү өдгөө 7 нас хэдийнэ хүрчээ. Тэгвэл тус гэр бүл агаар салхийг дагаж зусландаа гарсан байна. Увс нутгийн “сүрхий” бүсгүйчүүдийн нэг тэрээр өглөөд хүүгээ сүүнд гүйлгэж, өрөм загсааж, тараг бүрсэн шигээ өдрийг өнгөрүүлж байгаа гэнэ шүү.
Тэр бүү хэл, хань ижил хайртай хүүгийнхээ гэдэсийг барьсан талхаараа цатгаж байгаагаа цахим хуудаснаа дурьджээ.