Загвар өмсөгч, мисс MNTM шоуны шилдэг оролцогчдын нэг М.Дашбалжид анхны хүүхдээ төрүүлээд хоёр сарын нүүр үзэж буй. Тэгвэл тэрээр эргэн жиндээ хүрч, биеийн хэмжээ форумдаа орсон талаараа цахим хуудаснаа бичжээ.
Түүнийг жирэмсэн 7,8 сартай байхад трансжендер Анударь “Хоёулаа бондойчиж. Наад гарны aвгaй махаа хар. Төрөөд гайгүй болчих байлгүй дээ. Нилээд бондойчижээ” хэмээн хэлсэн байдаг. Давхар биетэй байсан тэрээр энэ үгэнд нэлээд гомдож “Хаа очиж хаана ч муулсан хүмүүсээс өмөөрч явдаг хүн ингэж хэлэх гэж эвгүй юм бэ. Би бондойсноо мэдэж байгаа. Намайг битгий ингээд бай хүмүүсээ. Хэлэх үгээ бодоорой эмзэг байдаг юм шүү дээ. Үүнээс хойш түүнээс цааш бэлгийн цөөнхи хүмүүсд үнэхээр дургүй боллоо. Хэд хэдэн удаа итгэл алдаж байсан болохоор ингэж бичлээ. Муухай хов живтэй биеэ өмөөрсөн xэрvvлч байх юмаа. Эмэгтэй хүнтэй адилхан байхыг хүсдэг бол өөрсдөө эмэгтэй хүн шиг байж сурах хэрэгтэй шүү дээ. Би хэзээ ч тэднийг шvvмжилж үзээгүй. Надад тийм найзууд бишгүй байдаг юм. Яг адилхан л харьцдаг ойлгодог, дэмждэг байсан юм. Өөрөө эмэгтэй хүн шиг найзалж ирчихээд эмэгтэй найзынхаа сэтгэл эмзэг үед нь сэтгэл зүйн дарамт өгдөг. Битгий гар бариад бугуй барь. Яаж ингэж ийм муухай улаан цайм худлаа юм бичиж өөрийгөө өмөөрч чадаж байнаа. Би энэ хүнийг хэзээ ч тарган ийм тийм гэж хэлж үзээгүй шүү дээ. Дандаа урам зориг өгдөг байсан юм. Хүн насаараа нэг хэвийн байдаггүй. Би яахвэ нэг жилийн дотор aвгaй махнаасаа салчихна.
Чиний доторх хүн нэг насаараа арилахгүй байх. Хүнд хэдий ярьж гэж ам байдаг ч гэсэн хаана хэнд юу ярихаа бодох хэрэгтэй байдаг юм амжилт” хэмээн бичиж байв.