Монгол улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангарагаа өргөж, тамгаа албан ёсоор гардаж авлаа. Төрийн ордонд ёслол төгөлдөр болсон энэхүү үйл явдалд төр нийгмийн зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүд, улс төр урлаг спортын олны танил хүмүүс урилгаар оролцсон юм.
Тэдний дундаас сүүлийн үед залуусын дунд од болоод буй Vandebo хамтлагийнхан Төрийн ёс дэгийг үл хайхран, цахилгаа н тамх и татсан шигээ сууж байх аж.
Олны танил хэдий ч хэзээ хэний дэргэд ямар ёс жаягтай байх вэ гэсэн бодол, ёс суртахуун, биеэ авч явах чадвар тэдэнд алга.
Тэдний энэ үйлдлийн талаар “Уучлаарай миний баруун талд суусан залууг анзаарсангүй ээ.
Их авьяаслаг залуучууд бөгөөд өнөөдрийн үйлдлийг нь залуу хүний алдаа гэж бодож байна. Түүнийг нэг удаа өршөө. Цаашид анхаарах буйзаа” хэмээн бичжээ.