“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хэзээн экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг цээжээрээ хамгаалсаар ирсэн.
Тиймдээ ч “женко” Ерөнхийлөгчийн итгэлт хүн нь болсон. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн араас авсан зургийг оруулж, “Тэр заавал эргэж ирнэ” хэмээн бичжээ.
Ташрамд дуулгахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд байхдаа хамгийн сүүлд Л.Мөнхбаясгаланд ярилцлага өгсөн байдаг.
“Х.БАТТУЛГА:ГАДНЫХНЫ ЗАХИАЛГААР СОНГУУЛЬД ӨРСӨЛДДӨГ БОЛСОН” гэж гарчигласан нь олны анхаарлыг татаж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хувиар өгсөн сүүлийн ярилцлагаараа нийгэмд үүссэн өөрийнхөө талаарх буруу ойлголтуудыг залруулж чадсан.