Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөх ёслол өчигдөр болж өнгөрлөө.
Уг тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүдээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан байв.
Зочдын дотроос УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, П.Анужин нар эрхгүй бусдаас ялгарч байв.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хун шиг цагаан дээл өмсөж иржээ.
П.Анужин гишүүн түүнээс дутхааргүй хээтэй чамин дээлээр гоёж ирсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм.