Шадар сайд С.Амарсайхан ковид тусч, гэрээрээ тусгаарлагдлаа
Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан ковид туссан болох нь 2021.06.25-ны өдөр батлагдсан байна. Тодруулбал Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөсөн өдөр буюу 2021.06.25-ны өдөр С.Амарсайхан ковид туссан болох нь батлагдаж гэрээрээ тусгаарлагджээ.
Түүний биеийн байдал харьцангуй хөнгөн байгаа гэх мэдээлэл байна. Одоогоор түүний ойрын хавьтал болсон хүмүүсээс шинжилгээ авч байгаа юм.
Иймд иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ өвчин тусахаас хамгаалаарай.