Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Төрийн албан хаагчдаар наадмын бэлтгэлээ хангуулж, ноёд олноороо баярлах гэж байна
Папарацци

Төрийн албан хаагчдаар наадмын бэлтгэлээ хангуулж, ноёд олноороо баярлах гэж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/29/2021Шинэчилсэн:06/29/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Короновирусын улмаас өдөрт 15 хүн амиа алдаад байхад Монгол Улсын Засгийн газар Төрийн албан хаагчдыг дайчилж, Хүй долоо худагт олон тооны гэр майхан бариулж, баяр наадмын бэлтгэлээ базааж эхэлжээ. Тус бэлтгэлээ амралтын өдөр ажлын өдрүүдийг ялгаварлалгүй ийнхүү базааж байгаа аж.

Тулгар төр байгуулагдсаны 2030, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож байна. Зуун жилийн ойн баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхээр Баяр наадмын комиссоос бэлтгэл ажилдаа оржээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэнэ. Гэхдээ дарга нар наадмын талбайд тэмдэглэх бололтой.

Нийт гурван тэрбум төгрөгөөр тэмдэглэх уг наадмын бэлтгэлийн талаарх Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй “Баяр наадмаа цахимаар зохион байгуулна гээд бэлтгэл сургуулилалтаа хангаж буй бөхчүүд, сурчдаа амралтын газраас Нийслэлийн онцгой комисс хөөгөөд байх юм. Цахим наадамдаа бид чинь яаж бэлтгэх болж байна аа” хэмээн твиттертээ жиргэжээ.
Энэ талаар Улсын онцгой комиссоос тодруулахад “Баяр наадам зохион байгуулах комисс Нийслэлийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Тиймээс Улсын онцгой комисс хариуцахгүй” гэх мэдээлэл өглөө. Мөн Нийслэлийн онцгой комиссын өгч буй мэдээллээр бөх, сур харваачдыг амралтын газруудад бэлтгэл хийхийг хоригложээ.
Тус газраас “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу бид аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Баяр наадам зохион байгуулах комиссоос ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, амралтын газруудад бөх, сур харваачид бэлтгэл хийх боломжгүй. Амралтын газрууд хаалттай, яаж бэлтгэлээ хийх нь тэдний асуудал. Заавал амралтын газарт бэлтгэл хийнэ гэсэн ойлголт байхгүй, хотын ногоон бүсэд, уулын аманд ч бэлтгэл хийх боломжтой. Энэ бол тэдний л зохион байгуулалтын асуудал.

Бид амралтын газруудад бэлтгэл хийхийг нь зөвшөөрөхгүй. Ердийн үе шиг Төв цэнгэлдэх, амралтын газарт бэлтгэл базаах боломжгүй. Цар тахлын үе гэдгийг ойлгох хэрэгтэй. Орчин нөхцөлтэйгөө зохицож, бэлтгэлээ хангаж чадахгүй бол баяр наадмаар бөхийн дэвжээн дээрээ барилддагаараа барилдана биз” гэлээ.

 

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 25-наас амралтын газруудын үйл ажиллагааг 10 хоног хязгаарлаад байгаа юм.

сонин хачин хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.