Загвар өмсөгч, жүжигчин Г.Чинсанаа “Юнител” группт нүүр царай нь болж ажилладаг нэгэн. Ажлынхаа хажуугаар бие бялдар, уран бүтээлийн ажлаа орхигдуулалгүй хөдөлмөрлөдөг тэрээр охид бүсгүйчүүдийн харааг булаадаг залуу.
Тэгвэл тэрээр салбартаа 15 жил ажлаад авдаг салбарын Тэргүүний ажилтан цол тэмдгийг 10 жил ажиллаад авчээ. Энэ тухайгаа “2011 онд анх Unitel гэх том гэр бүлд нэгдэж байж дээ.
Тэр цагаас хойш маш их зүйл сурж олон мундаг залуустай хамт ажилласаар иржээ. Хамт олон гэр бүлдээ баярлалаа .
Юнителээр овоглодог хүн бүрд дахин баяр хүргэе” гэжээ.