Хоёр жилийн тэртээ УИХ-ын гишүүн асан, “М-Си-Эс” группийн хувь нийлүүлэгч Л.Элдэв-Очир, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нар албан ёсоор худ ураг болж, хөл ихтэй найр хурим хийсэн.
Тэгвэл өчигдөр Б.Хурцын ганц бэр Э.Золзаяагийн төрсөн өдөр болжээ. Уг төрсөн өдрийн ширээг Б.Хурцын эхнэр Ү.Сарнай сэтгэл гарган засаж чимэглэн, том охин Х.Номуун бэргэн эгчдээ баяр хүргэжээ.
Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн өөрийн орлого нь 36 сая 202 мянга, гэр бүлийн гишүүдийн орлого 17 сая 903 мянга хэмээн мэдүүлсэн байдаг. Тэрээр гурван орон сууц, үйлдвэр үйлчилгээний хоёр үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн байна. Авто зогсоол, авто гражийн тоог оруулан нийт үнэлгээ нь 5 тэрбум 554 сая 197 мянга. Б.Хурц 53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гэж мэдүүлжээ. Б.Хурцын эхнэр Ү.Сарнай нь төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ач охин нь юм. Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр музейн үнэт эдлэлүүд ач охин Ү.Сарнайд өвлөгдөн иржээ. Гэр музейд эртний эдлэлийн бурхан, ардын зураачийн сууж байсан сандал ширээ, ор зэрэг нь байдаг байна. Энэхүү гэр музейн үнэт эдлэлүүдээ Б.Хурц 53.5 тэрбум төгрөгөөр үнэлжээ.
Тэрээр энэ оноос эхлэн үнэт эдлэлээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаж эхэлсэн байна. Тэрээр мөн зоосны цуглуулгатай аж.
Б.Хурцынх гэх айл гурван охин нэг хүүтэй. Том хүүг нь Х.Тайван, том охиныг нь Х.Номуун, дунд охиныг нь Х.Дөлгөөн, бага охиныг нь Х.Тогтуун гэдэг.