“Voice group”-ийн ахлагч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филамормонийн дарга, МУСТА С.Баттулга хүчтэй хоолойтой чадварлаг дуучин гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Тэрээр ер нь хэвлэл мэдээллээх гараад байдаггүй нууцлаг нэгэн. Тэрбээр мэргэжлийн дуулаачийн сургуулийг төгссөн цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж монголын дууны урлагт хүчин зүтгэж буй авьяаслаг уран бүтээлчдийн нэг юм.
Хэвлэлийн нэгэн ярилацлгадаа “Урлагийн хамгийн туйлын язгуур гол үнэт зүйл зорилго бол хүн төрөлхтний сэтгэл зүйд сайнаар нөлөөлж, гэрэл гэгээ тусгаж, тэдэнд амьдрах хүч, хүсэл мөрөөдөлдөө зориход нь дэм болох хэрэгтэй” хэмээн өгүүлж байсан нь урлаг гэдгийг алдарын төлөө бус мөн чанарын хувьд ойлгож, түүнийхээ төлөө сэтгэлд хүрсэн бүтээл гаргахын төлөө ажиллдаг гэдэг харагдана.
Тэгвэл өнөөдөр түүний эхнэртэйгээ ханилсны 20 жилийн ой тохиож байна. Хамтын амьдралаа эхлүүлсэн 20 жилийн ойн баярынхаа тухай эрхэм дуучин цахим хуудаснаа дурсаад эхнэртээ мэндчилгээ илгээжээ.
Тэрээр “2001.06.30-2021.06.30
Хуримийн 20 жилийн ой Алдаж онож, унаж боссон өдрүүд бас үртэй ханьтай үйлс бүтээлтэй яваа он жилүүд минь…” гэжээ.