“Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа 1990-ээд оны залуусыг уярааж явсан Т.Бат-Оргилыг өнөөдөр ч гитаргүйгээр, хэзээ ч үл хуучрах дуунуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний дуунуудыг сонсож өссөн хүүхдүүд одоо томчууд болсон.
Нэгэн хэсэн ХҮН-д удирдах албан тушаалд явсан тэрээр өдгөө өөрийн үзэл бодлоо цахимаар илэрхийлж, бие даан УИХ-д нэр дэвшиж явсан. Тэгвэл тэрээр цахим наадамтай холбоотой асуудлаар Засгийн газарт шаардах бичиг хүргүүлжээ.
Энэ тухайгаа “Монгол Улсын иргэн миний бие, Төрболдын Бат-Оргил нь, Засгийн газраас ШААРДАХ нь:
1. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан эрх. Энэ эрхээ эдэлсэн аливаа иргэнийг саатуулсан бол даруй чөлөөлөн, албан ёсоор уучлалт гуйж, үүсгэсэн элдэв хэргүүдийг хэрэгсэхгүй болгох!
2. Энэ хууль бус шийдвэр гаргасан бүх этгээдэд захиргааны болон улс төрийн чанд хариуцлага тооцох!
3. Тахлын дундах галзуурлын Наадмаа цуцлах!
Хариугаа нэхэж Сүхбаатарын талбай дээр өдөр бүр 15:00-17:00 цагийн хооронд зогсолт хийх болно. Энэ зогсолтын хориглох хууль эрх зүйн ямарваа үндэс хэнд ч үгүй бөгөөд оролдсон тохиолдолд тус улсын Хүний эрхийн комисс, улмаар олон улсын хүний эрхийг хамгаалах бүхий л байгууллагуудад зохих журмын дагуу хандаж эрхээ хамгаалуулахаа үүгээр мэдэгдъе” гэжээ.