Монгол даяар 3G сүлжээ бүхий үндэсний үүрэн холбооны тэргүүлэх оператор СКАЙтел.
Тус үүрэн телефоны гурвалсан үйлчилгээний нэг болох “Skymedia” хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хөндөж эхэлжээ. Тодруулбал, тус үйлчилгээг ашигладаг хэрэглэгчид ирэх долдугаар сарын 1-нээс эхлээд Mongol HD телевизийн сувгийг ухраах, нөхөж үзэх үйлчилгээг үзэх эрхгүй болжээ.
Энэ талаар skymedia мэдэгдэл гаргажээ.
Үүнд хэрэглэгчид ихээхэн бухимдалтай байгаа бөгөөд бусад телевизийн антент үйлчилгээний компаниудаас ялгарах юмгүй боллоо хэмээн бухимдлаа илэрхийлж эхэлсэн байна.