Монголын рок попын ертөнцөд ОХУ-аас цахиур хагалж орж ирсэн дуучин бол Б.Амархүү. Хар тамх и ны хэрэ г т орооцолдож “аавынд” жил гаруй хугацаанд суусан тэрээр сайн хүмүүжигч байсан тул хугацаанаасаа өмнө суллагдса н.
Айлын ганц хүү учраас алдаж онож, аав ээжийнхээ чихийг халууцуулж, эхнэрийнхээ нүүрийг барж явсандаа өөрийгөө зэмлэж, өдөр хоногийг өнгөрүүлсэн тухайгаа саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг.
Өөрийг нь үнэнчээр хүлээсэн хайртай эхнэрт, Дорнод нутгийн гоо бүсгүй, загвар өмсөгч О.Ариунзулд талархаж байгаагаа тэрээр хэлж байв.
Тэгвэл тэд гэр бүлийнхээ хамт Дорнодын үзэсгэлэнт байгалиар аялал хийсэн шигээ зуныг өнгөрүүлж яваа гэнэ шүү. Сайхан хосуудынхаа гэр бүлд эрүүл энх, элэг бүтэн байхын жаргалын дээдийг ерөөе.