Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэнэ гэдгийг албанынхан мэдээлсээр буй. Уг наадмыг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарыг найруулна хэмээн баяр наадмын комиссынхон мэдээлж байсан.
Тэгвэл найруулагч Н.Наранбаатар цахим наадмыг найруулахаас татгалзжээ.
Тэрээр “ Миний хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчтэй наадам хийнэ гэж байхад найруулагчаар ажиллах чиглэл авч байсан. Тэр дагуу ажиллаж байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, цахимаар хийх боллоо. Тиймээс Б.Баатар найруулагч цахим наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар болсон” гэдгээ хэлжээ.
Цахим наадмыг иргэд олон нийт эсэргүүцсээр буй харин Төр засгийн зүгээс МАН-ын 100 жилийн ойг заавал хийнэ хэмээн уриалж буй. Уран бүтээлчид нь өөрсдөө уг наадамд оролцохоос татгалзаж эхэлсэн байхад МАН-ынхан найруулагч Б.Баатар, Г.Цогтгэрэл нар юуны төлөө ийнхүү улайрч байгааг хэн ч таашгүй.
Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар ажиллаж байсан юм. Харин Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан удаатай.
Тэгвэл “Hero” студийн захирал, найруулагч Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан байдаг.