Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»АННА КРЬЯНОВА:Хүмүүс яагаад урвадаг вэ?
Папарацци

АННА КРЬЯНОВА:Хүмүүс яагаад урвадаг вэ?

Эрхэм админBy Эрхэм админ07/02/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Таагүй боловч амьдралд байдаг л асуудал бол урвалт. Зөвхөн эр, эмийн харилцаа төдийхөнд биш л дээ. Ажил хэрэг, ах дүүс, анд нөхөд гээд та бидний бүхий л харилцаанд урвалт тохиолддог. Итгэлцэл агуулсан харилцааны ямар ч хэлбэрт шүү дээ. ЯАГААД ??? ….. Яагаад гэвэл :


1. Та ГЭРЧ. Өнөөдөр танаас урвачихаад байгаа тэр нэгэн хүнийг цагтаа та маш өрөвдөлтэй, хүнд байдалд байхыг харсан. Түүнд юу тохиолдсоныг, яагаад тийм байдалтай байсныг та мэдэж байгаа. Хэдийгээр та түүнд туслаж, түүний төлөө чадах бүхнээ хийсэн байсан ч тэр таныг өөрийнх нь хүнд байдлын “ГЭРЧ” гэдгийг хэзээ ч мартахгүй.

Бүх зүйл хэвийн болоход магадгүй бүүр сайнаар эргэж, эд баялаг эрхэм алдарын эзэн болохын цагтаа өөрийнх нь хүндхэн цаг үеийн гэрчээс хамгийн түрүүнд салахыг оролдоно. Гэрчийг устгадаг шүү дээ. Яг л үүнтэй адил. Хүнд хэцүү бүхнийг нь хуваалцсан тусархаг нэгэн хожим түүний хүнд хэцүү зүйлийг нь мэддэг гэрч төдий л болно. Тэгэхээр арилгахыг л хүснэ шүү дээ. Энэ бол ХҮН гэгч амьтны мөн чанар.
2. Танаас АЙСАН. Учир нь та хэцүү үед түүнд тусласан. Та энгийн сайхан сэтгэлээр тусласан байж болно. Гэвч нөгөө хүн таныг хэрэгтэй үедээ тусын ХАРИУГАА нэхнэ гэж тооцсон учраас одоо танаас айж эхэлнэ. Юу нэхэх бол ???? …. гээд л айж байгаа. Чухам тиймээс танаас салах хэрэгтэй. Танд таагүй сэтгэгдэл төрүүлж, хүний мөсгүй зан гаргана. Урвалт. Тэгээд түүний бодлоор тэр танд буцааж юу ч төлөхгүйгээр ангижирч байгаа юм.

3. Талархалгүй хүмүүс. Таны хувьд бол хүнд талархаж мэддэггүй хүмүүс урвагчид. Харин тэдний хувьд бол өөр бусдаас, хэн нэгнээс тусламж авсан ч “тэгээд юу гэж…” гэж л хариулна. Баярлалаа гэхийн оронд шүү дээ. Тэд зүгээр л юуг ч үнэлдэггүй, бусдад талархаж мэддэггүй хүмүүс. Харин тэд хэн нэгнээс ямар нэг зүйл авч чадсан бол өөртөө л сэтгэл хангалуун үлдэнэ.

4. Амиа бодогчид. Тэд зөвхөн өөрийгөө болон өөрсдийнхөө асуудлыг бүхнээс дээгүүр тавих учраас урваж чаддаг. Тухайн нөхцөл байдалд дэмжлэг авсан хүндээ “Баярлалаа” гэж хэлдэг ч үнэндээ “чамтай, чамгүй би болох л байсан даа” гэж тэд боддог. Жишээлбэл тэд хүндээр өвдөөд эдгэсэн ч эмч намайг сайн эмчилсэн гэхийн оронд би ер нь их бие сайтай гэнэ. Хэн нэгнээс тус дэмжлэг авснаа “би азтай” байлаа гэдэг тийм л хүмүүс.
Уншигч та бүхэндээ сануулахад таны амьдралд тохиолдсон урвалтын талаар бодоод үзээрэй. Харьцуулаад үз. Танд жаахан ч гэсэн туршлага болох биз. Та сайхан сэтгэлээр хэн нэгэнд тусламаар санагдсан бол туслаарай. Эцсийн эцэст бид чинь сэтгэл зүрхнийхээ үгийг л сонсдог шүү дээ. Гэхдээ дээрх 4 төрлийн хэв шинжтэй хэн нэгэнд тусласан бол дараа нь урвалтыг мэдрэхдээ гайхах бас шархлах хэрэггүй. Харин тэр танаас урвахаас өмнө та түүнд сайн сайхныг хүсээд холдсон нь дээр. Учир нь та сайн үйлийнхээ үрийг хүртэнэ. Харин гэрчээс ангижрахыг хүссэн, аливаа зүйлийг өр нэхэн боддог, амиа бодогч, талархах сэтгэлгүй хүмүүс амьдралын сайхнаас холуур явдаг. Учир нь тэр танаас ангижирсан шүү дээ…

Сэтгэл зүйч, философич Анна Крьянова миний бие уншигч авхай та бүхэндээ зөвхөн сайн сайхныг, амьдралын гэрэл гэгээтэй бүхнийг хүсэн ерөөе. Та ч бас амьдралын гэрэл гэгээ, сайн сайхан өөд тэмүүлж явдаг юм шүү.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.