Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Н.Чулуунхүү агсныг сүүлчийн замд үдлээ
Папарацци

Н.Чулуунхүү агсныг сүүлчийн замд үдлээ

Эрхэм админBy Эрхэм админ07/02/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол түмний хайртай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, ая зохиогч Нанзадын Чулуунхүү агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул тэрбээр Галуутайн голын урд талд орших “Худгийн” ам гэх газар мэндэлжээ.

Дунд сургуульд байхын дуулах авьяастай жаахан хүү цангинасан хоолойгоор “Цомбон туурайтай хүрэн” нэртэй уртын дуу дуулдаг, сургуулийн концерт, сум, аймгийн чанартай урлагийн үзлэгт байнга түрүүлдэг байсан гэдэг.

Бага, дунд сургуулиа төгсөөд, 1964 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орж, малын эмч мэргэжлээр суралцаж эхэлсэн ч хоёр сарын дараа цэргийн албанд морджээ. Тэрбээр цэргийн амьдралаа ч дуун дунд өнгөрүүлсэн түүхтэй. Дуулж явсаар хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Б.Шарав, С.Билэгжаргал, Л.Мөрдорж нартай дотно найзууд болж, ая зохиож эхэлжээ.

Анх ая хийсэн шүлэг нь “Настан буурал эмээ” хэмээх олонд түгсэн дуу юм. Мөн тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Насны хань”, Б.Дашзэгвийн “Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан” зэрэг дуунд дуртай бүхний аялж явдаг олон зуун дууг амилуулсан байна.

Мөн “Цэргийн харуул”, “Морьт суман”, “Цэргийн вальс” зэрэг цэрэг, эх орны сэдэвтэй 70-аад дуу “төрүүлжээ”. “Эр хоёр загал”, “Соёолонгийн тоос”-оос эхлээд түүний олон дуу адуу, морины сэдэвтэй билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.