Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Амбий агсны хүү аавынхаа “шийрийг хатаах” найруулагч болжээ
Папарацци

Амбий агсны хүү аавынхаа “шийрийг хатаах” найруулагч болжээ

Эрхэм админBy Эрхэм админ07/05/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын хошин урлагийн салбарын нэгэн цагийн түүхийг бичилцэж, кино урлагийн салбарт өөрийн дүрээ мөнхөлсөн Монголчуудын хамгийн хайртай уран бүтээлчдийн нэг бол Амбий буюу Цэвэгсүрэнгийн Батхуяг агсан.

Урлагт өөрийн амьдралаа зориулсан энэ эрхмийн ууган хүү Б.Эзэнбат ч өдгөө аавынхаа үргэлжлэл болж, жүжигчин, кино найруулагчийн мэргэжлээр ажиллаж байна. Тэрээр өдгөө үзэгчдийн хүртээл болоод буй “Гэнэтийн зочин” инээдмийн цувралын найруулагчийн багт ажиллаж буй бөгөөд тус бүтээлд өөрийн оюунаа шингээн урлаж байгаа аж.


Б.Эзэнбатын хувьд найруулагч, жүжигчин мэргэжлийг монголд эзэмшээгүй. БНСУ-ын “Кёнги Дэ”/Kyonggi University/ их сургуулийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгсчээ. Түүний хувьд өмнө нь “Бүтэн амьдрал” кинонд найруулагчийн туслахаар ажиллаж ажлын гараагаа эхэлж байсан байна.


Тэрээр аавынхаа талаар “Манай аав, ээж хоёулаа жүжигчин мэргэжилтэй хүмүүс. Ээж маань ч СУИС-ийг төгссөн. Жүжигчний мэргэжил маш их хөдөлмөр, цаг хугацаа тууштай байдал, авьяас чадварыг тухайн хүнээс шаарддаг. Аав маань энэ бүхний биеэрээ мэдэрсэн учраас эхэндээ дэмжээгүй, намайг хуульч болгоно гэж ярьдаг байсан. Тэгээд аравдугаар ангид ороход надаас “Миний хүү хуулийн мэргэжилтэй болох уу” гэж асууж байсан. Би ч жүжигчин л болно гэж тас зөрсөн. Тэгтэл аав “За тэгвэл аав нь дэмжинэ ээ” гэж хэлж байсан.

Аав маань маш мэдрэмж өндөртэй, ухаантай хүн байсан. Хошин мэдрэмжтэй хүмүүс их өндөр IQ-тэй байдаг гэж ярьдаг. Хүнийг инээлгэнэ гэдэг маш том философи, ухаан шүү дээ. Аав маань яг одоо дэргэд байсан бол хүүдээ их зүйлийг зааж өгөх байсан даа гэж их боддог. Найруулагч, жүжигчин аль алинд нь надад сурах зүйл их бий. Одоо сураад л явж байна. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн насан туршдаа суралцдаг. Аав нэг удаа “Энэ мэргэжилд дуртай байгаад, хүсэл байлаа гээд чи хийж чадахгүй. Тиймээс энэ мэргэжлийг чин сэтгэлээсээ хайрла. Битгий шантар” гэж хэлдэг байсан. Миний эргэн тойронд энэ мэргэжлээр төгссөн ч шантраад орхисон олон залуус байдаг. Тиймээс битгий шантраарай, тууштай байгаарай гэж хэлмээр байна. Залуудаа биш, нас яваад хүмүүст танигдаж, кинонд дүр бүтээсэн уран бүтээлчид ч цөөнгүй байдаг шүү дээ. Бидэнд цаг хугацаа байна. Битгий шантраарай гэж хэлмээр байна. Аав маань үүнийг байнга хэлж, захидаг байсан” гэжээ.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.