Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

    06/16/2026

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сэтгэл зүйч Анна Крьянова :Хортой харилцааны дүрэм
Папарацци

Сэтгэл зүйч Анна Крьянова :Хортой харилцааны дүрэм

Эрхэм админBy Эрхэм админ07/07/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бид өдөр тутмын амьдралдаа олон төрлийн харилцаанд оролцож байдаг. Гэр бүлийн, найз нөхдийн, ажил хэргийн, худалдаа үйлчилгээний гэх мэт үргэлжилнэ.

Харилцааг хязгаарлах арга байхгүй. Учир нь бид бүгд хамтдаа нийгмийг бүрдүүлж, харилцаж, харилцаанд суурилсан нийгмийн хамааралтайгаар амьдардаг. Гэхдээ бидэнд илүү уршигтай нөлөөлдөг харилцаа бол ойр дотны “хортой” харилцаа. Таарамжгүй эцэг, эх, атаархагч найз, далдуур матдаг ажлын хамт олон, чиний тухай мэдэхгүй ч шүүмжлэгч хамаатан гээд бидэнтэй ойр боловч хол баймаар “хортой” харилцаа үүсгэгчид чамгүй олон.

Чухам ийм л харилцаа хүний тархины эдийн нейронуудыг дахин сэргэхгүйгээр устгаж байдаг гэдгийг Германы эрдэмтэд нотлоод байгаа билээ. Өөдгүй хамт олонтой байлаа гээд дуртай ажлаа яах вэ???, Таарамжгүй эцэг, эхтэй байлаа гээд төрсөн өссөн нь үнэн юм хойно тэднийг яалтай билээ.., Атаархагч найз амьдралын явцад бий болж л байдаг .., тэднийг хааш нь ч хийлтэй билээ???

​Тэгээд энэ бүхнийг яах вэ? … Бухимдал, гомдол, цөхрөл бүрийг өөртөө цуглуулаад суух уу ??? … Үгүй шүү. Огтохон ч тэгж болохгүй.

Эхний дүрэм. Та тэр хүмүүст өөрт тохиолдсон ямар ч харамсмаар, гомдмоор, сэтгэл дундуур байсан зүйлсийнхээ талаар юу ч битгий ярь. Тэр хүмүүст асуудлаа ярихгүй байх нь таны хамгийн сайн “довтлолт”. Ингэснээр та өөрийгөө найдвартай хамгаалж байгаа юм. Хэрвээ тийм төрлийн хүмүүст та өөрийнхөө гонсойж явдаг ямар нэг зүйлийн талаар ярьсан л бол дараа нь таны яриа таны эсрэг л ашиглагдах болно. Мэдээж, сонсож байх тухайн үедээ бол “хортой” харилцагч чинь таныг өрөвдөж байгаа царай гаргаж чадна л даа.

Хоёрдугаарт. Таарамжгүй гэр бүлээсээ, далдуур муулдаг хамт олон, чимээгүй атаархдаг найзаасаа хэзээ ч битгий тусламж ав. Мөнгө зээлэх, хүүхдээ харуулах, юм дамжуулж өгөх, авах гэх мэт. Учир тэднээс өчүүхэн тусламж авахад л тэр нь дараа танд өр болж ирнэ. Тиймээс ирээдүйд үүсэх “хэмжээгүй өр”-өөс татгалзсан нь дээр шүү.
Гуравдугаарт.

Та ямар нэг байдлаар эвгүй байдалд орсон, таныг маш ихээр уурлуулсан зүйлийн талаар тэдэнд ярихгүй байх. Хэрэв ам алдах л юм бол тэд таныг уурлуулж, бухимдуулах тэр зүйлийг санаатайгаар хийх болно.
Дөрөвдүгээрт. Та тэдэнтэй цагийг хамт өнгөрүүлэх хэрэггүй. Ойлголцдоггүй, санаа нийлдэггүй гэр бүлийн, хамт олны, найз нөхөдтэйгээ удаан хугацаанд хамт байх ямар ч хэрэггүй. Баяр ёслолын, хамт олон нийгмийн шинжтэй арга хэмжээнүүдэд хамт байх шаардлага гардаг л даа. Гэхдээ та тэнд тодорхой хугацаагаар тухайлбал 30-40 минутын хязгаартайгаар байх боломжтой. Таарамжгүй буюу “хортой” харилцаа таныг зөвхөн хордуулна. Энэ төрлийн харилцаа эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй гэдэг нь өнөөдөр шинжлэх ухааны энгийн ойлголт болжээ. Тиймээс та юуны өмнө эрүүл мэндээ хайрлах хэрэгтэй. Өөрийн гомдол, уур бухимдал, итгэл алдарсан цөхрөл зэрэг өөрийн сэтгэл зүйн хувиралаараа тэдгээр өөдгүй хүмүүсийг битгий тэжээгээрэй.

Хортой харилцааг үүсгэгч тэдгээр хүмүүс зөвхөн үүнийг чинь л хүлээж байдаг юм шүү. Тэгэхээр та дээрх дүрмийг баримтлан өөрийн сул талаа тэдэнд бүү “барьж өг”

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.